Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) зочлох үйлчилгээний салбарт хэрэгжүүлж буй SCORE HoCo хөтөлбөрийг 2026 онд Монгол Улсад анх удаа нэвтрүүлж, Альфа, Мэй Севен, Эм Эс Интернэшнл, Нью Вест зочид буудлууд болон Алунгоо лодж, Тэрэлж Хиллс лодж, Тэрэлж Маунтайн лодж зэрэг долоон аж ахуйн нэгж, байгууллагад хэрэгжүүлсэн билээ.
Тус хөтөлбөр нь ажлын байрны хамтын ажиллагаа, үйлчилгээний чанар, хариуцлагатай аялал жуулчлал гэсэн гурван үндсэн чиглэлд төвлөрч, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудад ээлтэй ажлын байрны соёлыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.
Арга хэмжээний үеэр оролцогч байгууллагууд хүрсэн үр дүн, сайн туршлагаа хуваалцаж, төр, ажил олгогчид, ажилтнууд болон бусад нийгмийн түншлэгч талууд залуучуудыг зочлох үйлчилгээний салбарт татах, тогтвортой ажиллуулах, ур чадварыг хөгжүүлэх, аюулгүй, эрүүл ажлын орчин бүрдүүлэх боломжийг хэлэлцлээ.
SCORE HoCo хөтөлбөрийг оролцогч аж ахуйн нэгж, байгууллагууд, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон БНСУ-ын Засгийн газрын санхүүжилттэй ОУХБ-ын “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн (YEPP) хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлж байна.
https://www.facebook.com/share/p/19Ean9rTZx/